Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2019-03-29 09:19:29

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу гуравдугаар сарын 29-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Ж.Бямбадорж: Эрүүдэн шүүж байгааг нь мэдсэн ч нууцын зэрэглэлтэй хэргийн талаар олонд дэлгэх эрх бидэнд байдаггүй”, “З.Энхболд: Муу нэртэй хүмүүсээсээ шүүх, прокурор, АТГ салахгүй бол нийт системийг чинь хэнд ч хэрэггүй болгож байна”, “Дарга нарынхаа бидэндээ үзүүлэхээр бэлдсэн эрүүдэн шүүлтийн бичлэг дээр юу гарах бол гэхээс нойр хүрдэггүй ээ” зэрэг ярилцлага, нийтлэл оржээ.

"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Эцэг, эхийг хариуцлагаас мулталсан Гэр бүлийн тухай хууль”, “Г.Одонтуяа: Элдэв брэндэд гар татдаггүй мөртлөө эрүүл мэндээсээ мөнгө харамладаг хүмүүсийг ойлгодоггүй”, “С.В.Судзиловский: Ийм гоё ажлаас уйдах хүн байх уу” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.

Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “ХЭҮК-ийн 17 удаагийн илтгэлийг анхаарч үзсэн бол...”, “Ж.Сэнгэдорж: Монголын кино урлаг 20 жилийн дараа өндөрлөгт хүрнэ”, ““Цөм” хөтөлбөрийг ингэж “хөдөлгөнө”” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 864 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй