Шууд Chart

Владимир Путин Киргиз улсад айлчилж байна

2019-03-29 10:03:15

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр Бишкект буусан байна. Тэрбээр өнөөдөр Киргизийн Ерөнхийлөгч Сооронбай Жээнбековтай уулзаж, Киргиз, Оросын чуулганд оролцож, Чингиз Айтматовын музейг үзэж сонирхох юм байна. 

Кремлийн хэвлэлийн албанаас “Талууд хоёр улсын өнөөгийн байдал, цаашдын харилцаа, тэр дундаа Орос, Киргизийн стратегийн түншлэлийг хөгжүүлэх хэтийн төлөвийн талаар хэлэлцэж, Шанхайн Аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагыг энэ жил Киргиз улс даргалах асуудлыг харгалзан бүс нутгийн холбоон дахь хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх зэрэг асуудлаар санал солилцоно” гэж мэдээллээ.  

Мөн хоёр улсын Ерөнхийлөгч хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурахаар төлөвлөж буй юм байна. Үүнд, хоёр улсын Засгийн газар хоорондын, агентлагууд хоорондын, бүс нутгийн болоод худалдааны асуудлаарх баримтууд багтаж байгаа аж. 

"Москва таймс"-д мэдээлснээр Владимир Путины айлчлалын хүрээнд Оросын талаас Киргизэд 30 сая долларын тусламж үзүүлж байгаагаа зарласан байна.

Оросын "Интерфакс" агентлаг Ерөнхийлөгчийн зөвлөх Юри Ушаков Владимир Путины айлчлалын өмнөхөн Бишкект 30 долларын буцалтгүй тусламж үзүүлж байгааг баталж ярьсныг уламжилжээ.

Москва 2003 оноос хойш Киргизийн нийслэл Бишкек хотын ойролцоох агаарын баазаа хөгжүүлж, сүүлийн 14 жилийн хугацаанны 700 сая доллартай тэнцэх Киргизийн өрийг цайруулаад байгаа юм байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Владимир Путин Киргиз улсад айлчилж байна   
Үзсэн: 680 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй