Шууд Chart

"Cinema awards-2019" шагнал гардуулах ёслол тавдугаар сарын 2-нд болно

2019-03-29 16:19:37

100 сая төгрөгийн шагналын сантай "Cinema awards-2019" наадмын шалгаруулалт эхэллээ. Тус кино наадамд 2017, 2018 онд кино театрын дэлгэцнээ гарсан хамгийн их үзэлттэй Монголын 30 уран бүтээлээс шилдгийн шилдэг 10 кино 10 номинацид нэр дэвшин өрсөлдөх юм байна.

Тухайлбал, "Cinema awards-2019" -н шалгаруулалтад 2018 онд дэлгэцнээ гарсан шилдэг 15 бүтээл:

  1. Маш нууц 2: Байтаг Богд
  2. Говийн домог
  3. Bad angel
  4. Ээжийн дайсан-2
  5. Онцгой даалгавар
  6. Алтан өндөг
  7. Нинжин сэтгэл
  8.  Асрагч аав
  9.  Амьдрал
  10. Параллель ертөнц
  11. Яллагч
  12. Такси-2
  13. Ах дүү-3
  14. Орк
  15. Mongolian сonnection

2017 онд дэлгэцнээ гарсан шилдэг 15 бүтээл:

  1. Солиот эх
  2. Зүрхний хилэн
  3. Single ladies-3
  4. Приусны босс
  5. Гурван найз: Эргэж ирсэн нь
  6.  Миний нууц
  7. Амьдралоги
  8. Царайлаг өдрүүд
  9. Хуримын даашинзтай бүсгүй
  10.  Хоёр амь
  11.  Сайн аав
  12. Хоёр ертөнц
  13.  Надаар тоглосон хайр
  14. Түцний охид
  15.  Үүр цайгаасай монголын уран сайхны кино өрсөлдөнө.

Шилдэг 10 бүтээлийн өрсөлдөх 10 номинац:

Шилдэг уран бүтээл

Шилдэг найруулагч

Шилдэг эрэгтэй гол дүр

Шилдэг эмэгтэй гол дүр

Шилдэг дууны найруулагч

Шилдэг зохиол

Шилдэг зураач

Шилдэг зураглаач

Шилдэг нүүр хувиргагч

Шилдэг киноны дуу

Сонирхуулахад, тус кино наадмын шилдэг 10 бүтээлийг бүх нийтэд нээлттэй санал асуулгаар тодруулах бөгөөд эхний шат ирэх сарын 10-ныг хүртэл үргэлжлэх юм байна. Харин шагнал гардуулах ёслол тавдугаар сарын 2-нд Шангри-Ла худалдааны төвийн “Imax” кино театрт болно.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

"Cinema awards-2019" шагнал гардуулах ёслол тавдугаар сарын 2-нд болно  
Үзсэн: 1210 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй