Шууд Chart

Аргентиний экс Ерөнхийлөгчөд эрүүгийн хэрэг үүсгэнэ

2019-03-30 17:09:18

Аргентиний шүүгч Клаудио Бонадио тус улсын сенатч, экс Ерөнхийлөгч Кристина Фернандес де Киршнерт төсвийн мөнгийг үрэн таран хийсэн хэргээр эрүүгийн хэрэг үүсгэх зөвшөөрөл олгожээ. 

Кристина Фернандес де Киршнер нь 2007-2015 онд төрийн тэргүүн байх хугацаандаа Ерөнхийлөгчийн агаарын тээврийн паркаас онгоц гаргуулж, ар гэрийнхэн нь амьдардаг байсан Эль-Калафате, Рио-Гальегос хотууд руу сонин хүргүүлдэг байсан аж.

“Ашигласан онгоцноос хамааран нислэг бүрт төсвөөс 86 660-476 500 песо гардаг байсан” гэж шүүгчийн тогтоолд бичжээ. Энэ нь ойролцоогоор 2000-11 000 ам.доллар гэсэн үг.

Энэ хэргээр мөн Ерөнхийлөгчийн засаг захиргааны Ерөнхий нарийн бичгийн дарга асан Оскар Парриллиг буруутгасан байна. Фернандес де Киршнерийг Аргентины төв банкны луйвар, алан хядах ажиллагааг мөрдөхөд саад хийсэн зэрэг асуудалд буруутган шалгаж байгаа юм. Түүнчлэн Аргентины экс төрийн тэргүүнийг хууль бусаар баяжсан, авлига авсан гэж сэжиглэж байна.

Харин Фернандес де Киршнер өөрийгөө улс төрийн золиос боллоо гэж мэдэгджээ. Шүүгч Бонадио түүнийг алан хядах ажиллагааг мөрдөн шалгахад саад болсон гэх асуудлаар саатуулахын тулд 2017 оны 12 дугаар сард Сенатад халдашгүй дархан эрхийг нь түдгэлзүүлэх санал оруулж байсан юм. Парламентийн дээд танхим өнгөрсөн оны 11 дүгээр сард шүүхийн саналыг авч хэлэлцэх гэсэн боловч ирц хүрээгүй тул хойшлогдсон юм. 

Нийтэлсэн: Mонголын радио

Аргентиний экс Ерөнхийлөгчөд эрүүгийн хэрэг үүсгэнэ  
Үзсэн: 1149 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй