
- Өнөөдөр буюу 2019 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ
09:00 цагт: Гадаад харилцааны яам, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD-ЭЗХАХБ), Бүгд найрамдах Польш улсын Гадаад хэргийн яам, ЖДҮХС-тай хамтран “Монгол Улсын ЖДҮ-ийг хөгжүүлэх бодлогод дэмжлэг үзүүлэх нь” сэдэвт семинар зохион байгуулна.
“BLUE SKY” ЗОЧИД БУУДАЛ
09:30 цагт: “Нийгмийн сүлжээ ба зохистой хэрэглээ” форум болно. Утас: 89114787
БАРИЛГАЧДЫН ТАЛБАЙ
10:00 цагт: МХЕГ-аас зохион байгуулж буй Иргэдийн оролцоотой байгаль орчны хяналт сарын аяны нээлт болно. Утас:91989890, 91887887
ONE EVENT HALL
10:00 цагт: Аутизмын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ, иргэний нийгмийн төлөөлөл хамтран "Аутизмын өдөрлөг" арга хэмжээг зохион байгуулна. Утас: 99138914, 99230350
НМХГ-ЫН ХУРЛЫН ТАНХИМ
11:00 цагт: Нийслэлийн нутаг дэвсгэрт эзэмшил газрынхаа орчныг бохирдуулж, доройтуулсан, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа хоёроос дээш жил ашиглаагүй иргэн, аж ахуйн нэгжүүдийн газар эзэмшлийн байдалд хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ. Утас:91887887
ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
11:30 цагт: Сүхбаатар аймагт үйл ажиллагаа явуулдаг "Цайрт минерал" компанийн туслан гүйцэтгэгч Хятадын "Хун Юн Син Хан" компанийн хууль бус үйл ажиллагааны талаар хуульч Д.Түвшин мэдээлэл хийнэ.
БСШУСЯ
11:30 цагт: БСШУСЯ, Боловсрол телевиз хамтран ажиллах тухай Санамж бичиг байгуулах арга хэмжээ болно. Утас: 99012549
ӨНӨӨДӨР: Дэлхийн Аутизмыг таниулах өдөр | ||
Үзсэн: 776 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.