Шууд Chart

Төв Америкаас ирсэн 338 цагаачийг саатуулжээ

2019-04-02 14:52:42

Мексикийн Ерөнхий прокурорын газрын ажилтнууд өчигдөр Чьяпас мужаас Төв Америкаас ирсэн 338 цагаачийг саатууллаа гэж “твиттер” хуудсандаа мэдээлсэн байна.

"Мэдээллийн дагуу Ерөнхий прокурорын газрын төлөөлөгчид таван автобусыг зогсоожээ. Тэнд 181 том хүн, 157 хүүхэд байсан байна. Гондурас, Гватемал, Ника-рагуа, Сальдорын иргэд голдуу, мөн Кубын нэг иргэн байсан” гэж тэмдэглэжээ.

Цагаачдыг хууль бусаар тээвэрлэх ажиллагааг зохион байгуулсан хэргээр 15 хүнийг хорьжээ. Гадаадын иргэдийг суулгаж явсан автобусууд олны анхааралд өртөхөөс зайлсхийж, хөдөөгийн шороон замаар явж байсан аж. 

Чьяпас мужийн Хилийн алба, цагдаагийн ажилтнууд даваа гарагт Төв Америкаас Мексикт хууль бусаар ирсэн 200 орчим хүнийг саатуулсан билээ. 

Нийтэлсэн: Mонголын радио

Төв Америкаас ирсэн 338 цагаачийг саатуулжээ  
Үзсэн: 644 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй