Шууд Chart

Драм, мюзикл, туульсийн төрлөөр жүжгийн зохиолын уралдаан зарлалаа

2019-04-02 15:49:51

Уралдааны зорилго:

Эх орон, үндэсний өв соёл, зан заншил түүхэн уламжлалаа бахархан дээдлэх үзлийг хойч үедээ төлөвшүүлэх зорилгоор монгол агуулга бүхий үндэсний шилдэг бүтээлээр мэргэжлийн урлагийн байгууллагын урын санг баяжуулах, уран бүтээлчдийн авьяас чадварыг хөхиүлэн дэмжих, жүжгийн зохиолчдын бүтээлийг нийтийн хүртээл болгоход оршино.

Сэдэв:

Төрөл: Драм, Музыкл, Туульс.   

Уралдаанд оролцох бүтээлд тавигдах шаардлага:

  1. Дээрхи зорилгыг хадгалсан монгол агуулга бүхий бүрэн хэмжээний жүжгийн зохиол байна.
  2. Жүжгийн зохиолыг А4-ийн цаасан дээр компьютерт шивж ирүүлнэ.
  3. Гар бичмэл хүлээж авахгүй /Бичвэрийн мөр хоорондын хэмжээ 1,5,үсгийн фонд Arial, үсгийн хэмжээ 12-т байна/
  4. Жүжгийн зохиолд хүрээ, чимэглэл, нүүр бүрд зохиол болон зохиолчийн нэр бичигдээгүй байх. Зөвхөн нүүрэн хуудсан дээр жүжгийн зохиолчийн нэр, зохиолын нэр, холбогдох утсыг бичсэн байна.
  5. Зохиолыг 6 хувь ирүүлнэ.

Уралдааны шагналын сан

1 дүгээр байр  – 10,000,000 төгрөг       

2 дугаар байр – 8,000,000 төгрөг       

3 дугаар байр – 5,000,000 төгрөг

Уралдааныг 2019 оны 04 дүгээр сарын 01-нээс 05 дугаар сарын 10-ны өдрийн хугацаанд явуулах бөгөөд уралдаанд оролцох бүтээлийг 05 дугаар сарын 15-ны өдрийн 17 цаг хүртэл Улсын драмын эрдмийн театрын менежер Ш.Чандмань гэсэн хаягаар хүлээн авна. Хугацаа хоцорсон бүтээлийг хүлээн авахгүй.

Уралдааныг 2019 оны 06 дугаар сарын 01-ний  дотор УДЭТ-ын даргын тушаалаар байгуулагдсан комисс дүгнэж нийтэд зарлана. Шалгарсан жүжгийн зохиол нь УДЭТ-ын тайзнаа уран бүтээл болж тавигдах нь театрын Уран сайхны зөвлөлөөр хэлэлцсэний үндсэн дээр шийдэгдэнэ.                                    

Уралдаанд шалгарч байр эзэлсэн бүтээлүүд нь Төрийн өмч болно.

Уралдааны талаарх мэдээллийг 99123088 дугаарын утсаар лавлана уу.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Драм, мюзикл, туульсийн төрлөөр жүжгийн зохиолын уралдаан зарлалаа  
Үзсэн: 816 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй