Шууд Chart

ӨНӨӨДӨР: Монгол хүүхдүүд: Тогтвортой хөгжлийн зорилт-2030 хэлэлцүүлэг болно

2019-04-03 07:30:00

- Өнөөдөр буюу 2019 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Нийслэлийн иргэний танхим

08:30 цагт: Монгол хүүхдүүд: Тогтвортой хөгжлийн зорилт-2030 анхдугаар хэлэлцүүлэг болно. Утас: 99128391, 99198900

НҮБ-ын байр

09:00 цагт: ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газар болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай хамтран Боловсролын хяналт шинжилгээний дэлхийн тайланг танилцуулна. Утас: 70105652

МХЕГ-ын хурлын танхим

11:00 цагт: Мэргэжлийн хяналтын байгууллагаас уул уурхай, ашигт малтмалын чиглэлээр улсын хэмжээнд хийгдэж буй шалгалтын талаар мэдээлэл өгнө. Утас: 91989890, 99094993

Биеийн тамир, спортын газар

11:00 цагт: Польш улсын Торун хотод гуравдугаар сарын 24-30-нд зохион байгуулагдсан Мастеруудын хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, 88 орны 5000 гаруй тамирчинтай хурд хүчээ сорьж манлайлсан баг тамирчдаа Биеийн тамир, спортын газрын удирдлагууд хүлээж авна.

Сонгуулийн ерөнхий хороо

11:00 цагт: Ард түмний олонхын засаглал намынхан Сонгуулийн ерөнхий хороонд эсэргүүцлийн мэдэгдэл хүргэнэ.

UB Grand зочид буудал

11:00 цагт: “Улстөрийн санхүүжилтийн ил тод байдал ба авлигын эрсдэлийн үнэлгээ” судалгааны дүнг сэтгүүлчдэд танилцуулна. Утас:89119021

Үндэсний мэдээллийн төв

11:00 цагт: “Орлогоо нотол” хөдөлгөөнөөс УИХ-ын гишүүдийн орлогыг ил болгох нь сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа.

11:30 цагт: “М-Си-Эс”, “Цанын бааз”, “АСЕМ”-ын хувийн барилгуудын бохир ус Туул гол руу цутгаж байгаа талаарх дүгнэлтийг танилцуулна.

12:00 цагт: МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл хөдөлгөөнөөс ҮАБЗ-ийн талаар байр сууриа илэрхийлнэ.

MN-Мэдээллийн төв

11:00 цагт: Монголын оюутны байгууллагууд нэгдэж удахгүй нэмэгдэх гэж байгаа сургалтын төлбөрийн нэмэгдэл, Автобусны хөнгөлөлтийг багасгасан талаар эсэргүүцэж мэдээлэл хийнэ. Утас: 99342525, 95269666

12:30 цагт: Зургаан настай Маргад-Эрдэнэ хүүгийн шинжилгээний хариутай холбоотой асуудлаар “Бона-Вита” лабораториос мэдээлэл хийнэ.

УДБЭТ

12:00 цагт: Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, БНСУ-ын “Wise” балетын театрын уран бүтээлчид хамтран “High Feeling” модерн балетын талаар хэвлэлийн хурал хийнэ. Утас: 99024933

Төрийн ордон

12:00 цагт: Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2019-2020 оны улсын хэлэлцээрт талууд гарын үсэг зурна. Утас: 91915340, 99047423, 99519677

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

ӨНӨӨДӨР: Монгол хүүхдүүд: Тогтвортой хөгжлийн зорилт-2030 хэлэлцүүлэг болно  
Үзсэн: 632 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй