
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 3-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Иргэд цайны цагаараа Туул голыг зорьдог”, “Р.Амаржаргал: Үүссэн асуудал бүрт хууль эрх зүйн акт гаргаж шийдвэр гаргах нь өгөөжтэй биш”, “ЖДҮ-д нэр холбогдсон 49 гишүүн хэн байв” зэрэг ярилцлага, нийтлэл оржээ.
"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Б.Содномдаржаагаар “туг тахисан” нь хилс хэргийн эхлэл байжээ”, “Зээлээр “амьдардаг” Шивээ-Овоо”, “9820 хүүхдийг туршилтын туулай болгох зөвшөөрөл ЭМЯ-ынхан өгсөн үү” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “...Эрдэнэт үйлдвэр”-ийг битүүмжилнэ”, “”Ц.Оюунбаатар: “Хонгил”-ыг нураахын тулд Үндсэн хуулиа өөрчлөх ёстой”, “С.Энхцэцэг: Иргэдэд эрх зүйн мэдлэг, мэдээлэл олгох тусгайлсан хөтөлбөртэй болж чадлаа” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 1093 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.