Шууд Chart

Зургаадугаар сарын 15-ныг хүртэл загас агнахыг хориглоно

2019-04-03 11:06:02

Монгол Улсын Амьтны тухай хуулийн 9.2.8-д жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 15-ныг хүртэл загасыг үржлийн үед нь агнахыг хориглоно гэж заасан байдаг. Дээрх хуулийг зөрчсөн хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таван дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр торгохоор хуульчилсан.

Дашрамд дуулгахад, Загасанд үржлийн үед нь халдвал тухайн төрөл зүйл устах хүртэл аюултай тул холбогдох байгууллагуудаас үржлийн хугацаанд нь загас агнахгүй байхыг анхааруулж байна.

 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Зургаадугаар сарын 15-ныг хүртэл загас агнахыг хориглоно  
Үзсэн: 984 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй