Шууд Chart

Жулиан Ассанж дипломатчдын зочломтгой занг буруугаар ашиглаж байна гэв

2019-04-03 16:34:28

Эквадор улсын Ерөнхийлөгч Ленин Морено “Викиликс”-ийг үүсгэн байгуулагч Жулиан Ассанжийг дипломатчдын зочломтгой занг буруугаар ашиглаж байна гээд түүний хувь заяаг удахгүй шийднэ гэж мэдэгдлээ.

Жулиан Ассанжийн хувьд АНУ, Британийн мөрдлөг шалгалтаас зугтаж Лондон дахь Эквадорын Элчин сайдын яаманд долоон жил орчим амьдарч байгаа юм. Эквадорын Төрийн тэргүүн Ленин Морено Жулиан Ассанжийг орогнолын нөхцөлийг олон удаа зөрчсөн гэж хэвлэлүүдээр мэдээлжээ.

Тухайлбал, улс төрийн мэдэгдэл хийж, Эквадорын зүгээс тайлбар хийхээс өөр аргагүй байдалд оруулсан, хакерийн үйл ажиллагаа явуулсан гэсэн байна. Тиймээс Их Британи улстай "дэггүй зочныхоо" ирээдүйн асуудлаар хэлэлцээ хийнэ гэж Ленин Морено тэмдэглэжээ.

Жулиан Ассанж болон Эквадор улсын засаг захиргааны харилцаа 2017 оноос буюу Ленин Морено Ерөнхийлөгч болсноор таагүй болсон юм. Өнгөрсөн онд Элчин сайдын яамнаас Жулиан Ассанжид зөвхөн Элчингийн WiFi хэрэглэх, хоол, эмчилгээний мөнгөө өөрөө даах, түүнчлэн муураа сайтар арчлах зэрэг хатуу дэг тогтоожээ. 

Нийтэлсэн: Mонголын радио

Жулиан Ассанж дипломатчдын зочломтгой занг буруугаар ашиглаж байна гэв  
Үзсэн: 1314 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй