Шууд Chart

ӨНӨӨДӨР: Ханш нээх билэгт сайн өдөр

2019-04-05 07:30:00

- Өнөөдөр буюу 2019 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Төрийн ордон

10:00 цагт: Монгол Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы нээлт болно.

11:00 цагт: Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.

11:00 цагт: Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд болно.

13:00 цагт: Хууль зүйн байнгын хорооны хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд болно.

Хүнс технологийн Политехник коллеж

09:00 цагт: Мэргэжлийн тогооч нарыг шилдгүүдийг тодруулдаг "Ур чадвар-2019" улсын уралдаан болно. Утас: 91915340, 99519677

Туушин зочид буудал

11:00 цагт: Дэлхийн эрүүл мэндийн өдрийг “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт: Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ”-тэй уялдуулж тэмдэглэх арга хэмжээ болно. Утас: 99179899, 86885060

Гандантэгчинлэн хийд

11:40 цагт: Ханш нээх билэгт сайн өдрийг тохиолдуулан Бурхан багшийн рэнсрэлийг залах ёслол болно. Утас: 99008498, 91915611

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

ӨНӨӨДӨР: Ханш нээх билэгт сайн өдөр  
Үзсэн: 1746 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй