Шууд Chart

МҮОНРТ-ийн “MNB World” суваг Жендэрийн мэдрэмжтэй “шилдэг редакц”-аар тодорлоо

2019-04-05 11:56:58

“MNB World” сувгийн сэтгүүлч Т. Бэлгүтэй сэтгүүлчдийн төрөлд дэд байрт шалгарав

Хэвлэлийн хүрээлэнгээс НҮБХАС-гийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн “Жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх олон нийтийн ойлголтыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дээшлүүлэх нь” төслийн хаалт өчигдөр боллоо.

Энэ төслийн хүрээнд "Жендэрийн мэдрэмжтэй нийтлэлийн бодлого"-ыг дэмжих уралдаант аяныг хоёрдугаар сарын 15-наас өнгөрсөн сарын 29-нийг дуустал зохион байгуулж, жендэрийн мэдрэмжтэй “Шилдэг редакц”, “Шилдэг сэтгүүлч”-ийг тодруулав.

Тус уралдааны зохион байгуулагчид “Зөв нийтлэл” уралдааны хүрээнд хэвлэл, мэдээллийн редакцуудын дунд бодлогын бичиг баримтаа жендэрийн мэдрэмжтэй боловсруулах санаачилгыг гаргаж, “Шилдэг редакц”-ыг шалгаруулсан. Бодлогын баримтаар уралдах нь өрөөсгөл мэт боловч уралдаанд энэ төрлийг оруулж өгснөөр хувь сэтгүүлчдийн ойлголт, чадавхыг нэмэгдүүлээд зогсохгүй сэтгүүл зүйн салбартаа нийтлэг жишиг санаачилга болох ач холбогдолтой. Ялангуяа, редакцууд Нийтлэлийн бодлогоо сэтгүүл зүйн үндсэн, суурь зарчимд нийцүүлэх төдий байдлаар боловсруулсан байдаг нь учир дутагдалтай бөгөөд цаашид өөрийн онцлогийг харгалзсан, нийгмийн ойлголтын өөрчлөлт, хандлагыг тусгасан сэтгүүлчдийн заавар, удирдамж болгохыг зөвлөж байв. Ийн уг шаардлагыг хангасан хэмээн МҮОНРТ-ийн “MNB World” суваг “Зөв нийтлэл” уралдааны “Шилдэг редакц”-аар шалгарч, “MNB World” сувгийн захирал О.Тэгшгэрэл хамт олноо төлөөлөн дээрх шагналыг гардан авлаа.

Үүнээс гадна “Шилдэг сэтгүүлч”-ийг тодруулсан бөгөөд тэргүүн байрт “Өнөөдөр” сонины сурвалжлагч Х.Уянга "Жавартай өдөр, жаргалтай хөдөө" нийтлэл, . Мөн Ub.life сайтын сэтгүүлч Ж.Хулан “Д.Энхжаргал: Эмэгтэйчүүд халамж хүртдэг биш нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулдаг байх ёстой”, сэтгүүлч Б.Гэрэлмаа Цахим спорт судлаач “Ю.Ариунзаяат: Эмэгтэй хүн байж хүүхдүүдтэй нийлээд буу шийдэм боллоо гэдэг л юм” ярилцлага тусгай байрт шалгарчээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

МҮОНРТ-ийн “MNB World” суваг Жендэрийн мэдрэмжтэй “шилдэг редакц”-аар тодорлоо  
Үзсэн: 1757 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй