Шууд Chart

ӨНӨӨДӨР: Хөдөлмөрийн аюулгүй байдал нээлттэй хаалганы өдөрлөг болно

2019-04-08 08:00:00

- Өнөөдөр буюу 2019 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Төрийн ордон

10:00 цагт: Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.

10:00 цагт: Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд болно.

10:00 цагт: Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан болно.

14:00 цагт: Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан “В” танхимд болно.

14:00 цагт: Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “Г” танхимд болно.

МҮЭХ-ны байр

10:30 цагт: МҮЭ-ийн холбооноос Хөдөлмөрлөх эрхийн үндэсний чуулган, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяны нээлт зэрэг цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийнэ. Утас: 99027019

MN-Мэдээллийн төв

11:00 цагт: “Mongolian mining-2019” уул уурхайн цуврал үзэсгэлэнгийн талаар мэдээлэл хийнэ.

11:30 цагт: Чингис хааны түүхэн цогцолборын бүтээн байгуулалтын ажил эхэлж байгаатай холбогдуулан хэвлэлийн бага хурал хийнэ.

12:00 цагт: “Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, бизнесийн орчинг хамтдаа бүрдүүлье” сэдвээр мэдээлэл хийнэ.

Үндэсний мэдээллийн төв

11:30 цагт: Ардын заргын товчооноос Нийслэлийн Засаг даргатай холбоотой мөнгөний схемийг ил болгоно.

12:00 цагт: Шүүгч Д.Ганзоригийг Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч болгохыг эсэргүүцэж иргэн Л.Чулуунцэцэг мэдээлэл хийнэ.

Ялалтын талбай

12:30 цагт: “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян”-2019 нээлттэй хаалганы өдөрлөг болно. Утас:91915340, 99519677

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

ӨНӨӨДӨР: Хөдөлмөрийн аюулгүй байдал нээлттэй хаалганы өдөрлөг болно  
Үзсэн: 1130 Mongolian National Broadcaster  

Бидэнтэй нэгдээрэй