
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 8-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Манлай малчин Б.Улаанхүүгийнх 300-гаад төл хүлээж аваад байна”, “Б.Пүрэвдорж: Гэмт хэрэгтнээр дүүрсэн УИХ тарах ёстой”, “Төрийн байгууллагууд мэдээ мэдээллээ хэвлэлээр түгээхгүй өөр юугаар гаргах юм бэ?” зэрэг ярилцлага, нийтлэл оржээ.
"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “У.Дэмбэрэлнямбуу: Боловсрол, соёл, шинжлэх ухааныг оройдоо залсан улс хөгждөг”, “С.Бямбасүрэн: Чамайг барилгын сууринд хийгээд цементэлчихнэ шүү гэж сүрдүүлдэг байлаа”, “Хууль хэрэгжүүлэгчид тэтгэврийн санг цөлмөх нь” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Ган төмрөөр “хатгамал” урлаач”, “Ж.Алтантуяа: Даатгалын мөнгийг фитнесс клубт биш эмийн хөнгөлөлтөд нэмэх нь зүйтэй”, “Д.Сүндий: Нийгэм биднээс шударга ёс, өөрчлөлтийг хүсч байна” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 870 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.