
Монголын оюун ухааны академиас санаачлан зургаа дахь жилдээ зохион байгуулж буй академийн нэрэмжит “Human calculator-2019” түргэн бодолтын аварга шалгаруулах оюуны спортын тэмцээн өнгөрсөн Ням гарагт боллоо.
Эл тэмцээний зорилго нь Монголын оюун ухааны академиас хүүхдийн оюун ухаан, сэтгэхүйг цээж бодолтын тусламжтайгаар хөгжүүлэх “Хуруундай” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй үндсэн болон гэрээт салбар болон академийн харьяа сургуулийн багш, сурагчид харилцан туршлага солилцох, хамтран ажиллах, сурагчдын сэтгэн бодох авьяас чадварыг нээн илрүүлэх, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх, алдаршуулах, бие биенээсээ суралцах, бахархах боломж олгоход оршдог аж.
Тус тэмцээнд Улаанбаатар хотын үндсэн таван салбар буюу Баянмонгол, Алтай хотхон, Нарны хороолол гэрээт салбар, Дархан, Эрдэнэт, Зүүнхараа, Хөвсгөл, Өмнөговь аймгийн Даланзадгад, Цогт-Цэций зэрэг орон нутгийн гэрээт салбар болон академийн харьяа Язгуур бага сургуулийн нийт 117 тамирчин 10 оронтой 10 тооны нийлбэр, найман оронтой хоёр тооны үржвэр, Флаш Анзан болон Хүн Хуанли гэсэн
Ийн тус тэмцээний дүн гарахад:
“Нэмэх” төрөл
8-аас доош насны ангилал:
I байр: Элбэгсайханы Билгүүнтөгс /Баянмонгол салбар/
II байр: Хишигжаргалын Ууганбаяр /Хөвсгөл салбар/
III байр: Мөнхбатын Гэгээн-Оюун /Язгуур бага сургууль/
9-өөс дээш насны ангилал:
I байр: Дүүрэнбаярын Хүслэн /Үндсэн салбар/
II байр: Батнасан Итгэлмаа /Зүүнхараа/
III байр: Болдын Биндэрьяа /Үндсэн салбар/
“Флаш Анзан” төрөл
8-аас доош насны ангилал:
I байр: Хишигжаргалын Ууганбаяр /Хөвсгөл салбар/
II байр: Ширзагдын Билгүүтэй /Баянмонгол салбар/
III байр: Ганзоригийн Ган-Од /Баянмонгол салбар/
9-өөс дээш насны ангилал:
I байр: Дүүрэнбаярын Хүслэн /Үндсэн салбар/
II байр: Буянбаатарын Эрмүүн /Үндсэн салбар/
III байр: Эрдэнэбатын Бумдарь /Хөвсгөл/
“Үржих” төрөл
8-аас доош насны ангилал:
I байр: Элбэгсайханы Билгүүнтөгс /Баянмонгол салбар/
II байр: Ганбаярын Чингүм /Баянмонгол салбар/
III байр: Ширзагдын Билгүүтэй /Баянмонгол салбар/
9-өөс дээш насны ангилал:
I байр: Дүүрэнбаярын Хүслэн /Үндсэн салбар/
II байр: Батнасан Итгэлмаа /Зүүнхараа/
III байр: Төрбатын Төмөр /Үндсэн салбар/
“Хүн Хуанли” төрөл
8-аас доош насны ангилалд:
I байр: Ширзагдын Билгүүтэй /Баянмонгол салбар/
II байр: Батжаргалын Соёмбо /Баянмонгол салбар/
III байр: Элбэгсайханы Билгүүнтөгс /Баянмонгол салбар/
9-өөс дээш насны ангилал:
I байр: Болдын Биндэрьяа /Үндсэн салбар/
II байр: Дүүрэнбаярын Хүслэн /Үндсэн салбар/
III байр: Буянбаатарын Эрмүүн /Үндсэн салбар/ нар эхний гурван байрт оржээ.
“Human calculator-2019” түргэн бодолтын аварга шалгаруулах тэмцээн боллоо | ||
Үзсэн: 813 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.