
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 10-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Ман төр барих бүрдээ арбитраар дамжуулж Монголыг цөлмөж байна”, “Ё.Баатарбилэг: Олимпиад зохиохгүй байх нь хүүхдийн голлох хичээлүүддээ өсч, дэвжихэд сөргөөр нөлөөлөхгүй”, “Зөв хүмүүсээ дэмжих нь электорат хөдөлгөөний тэргүүн зорилго” зэрэг ярилцлага, нийтлэл оржээ.
"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Хүнд жинтэй, хүндэдсэн агуулгатай сурах бичиг”, “440 герц буву “үхлийн давтамж”-аас татгалзах шалтгаан”, “Н.Батбаяр: Солонгосын лигт тоглох мөрөөдлөө биелүүлэхийн тулд иргэншлээ сольсон” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Томилогдоод хоёр сар ч болоогүй хотын дарга огцруулах эсэргүүцэлтэй тулав”, “Ё.Баатарбилэг: Төлбөртэй бүртгээд хүүхдийг сонгодог, үүнийг зогсооно”, “Л.Байгалмаа: Багш нарын хандлагыг өөрчлөх л хамгийн чухал” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 780 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.