Шууд Chart

“Тоглоомын түүх-4" зургаадугаар сарын 21-нд  нээлтээ хийнэ

2019-04-10 10:35:14

“Pixar” студийн хамгийн алдартай бүтээлийн нэг "Тоглоомын түүх" анимэйшн киноны шинэ анги буюу "Тоглоомын түүх-4" ирэх зургаадугаар сарын 21-нд  дэлхий даяар нээлтээ хийнэ.

Энэ ангид үйл явдал Бо Пип (Хоньчин охин) гэх дүрийн эргэн тойронд өрнөх аж. Тус бүтээлийн гол баатар болох Вуди, Баз Лайтер, Ноён ба Хатагтай төмсөн толгойт болон тэдний найзууд өмнөх ангид худалдагдсан Бо Пипийг хайж олохоор шийдсэнээр хөгжилтэй адал явдал эхэлнэ. Ийн тус бүтээлийн сүүлийн анги гарснаас хойш есөн жилийн дараа гол дүрийн баатрууд эргэн дэлгэцнээ гарах юм байна.

Сонирхуулахад, "Тоглоомын түүх" хүүхэлдэйн кино анх 1995 онд нээлтээ хийсэн бөгөөд гол дүрийн баатруудад Том Хэнкс, Тим Аллен, Дон Риклз болон бусад алдартай жүжигчид дуу оруулсан. Харин тус хүүхэлдэйн киноны хоёрдугаар анги 1999 онд нээлтээ хийсэн бол.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Тоглоомын түүх-4" зургаадугаар сарын 21-нд  нээлтээ хийнэ  
Үзсэн: 2426 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2022-12-29 13:33
Гиэшм эшиижг
Зулаа [127.0.0.xxx] 2019-06-21 20:18
Сайн байна уу орчуулгатай юу

Бидэнтэй нэгдээрэй