
Улсын Ерөнхий Прокурорын 2019 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдрийн тушаалаар ажлын хэсэг байгууллаа. Энэ ажлын хэсгийн прокурорууд төрийн өндөр албан тушаалтан, шүүгч, прокурор, Авлигатай тэмцэх газар, Тагнуул, Цагдаагийн байгууллагын албан хаагч холбогдсон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд байгаа ээдрээтэй, хэвлэл мэдээлэл, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлж, олны анхааралд орсон эрүүгийн хэргүүдийг татаж хянахаар болжээ.
Энэ хэргүүдийг хянаснаар мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлж, шуурхай шийдвэрлэхэд чиглэсэн арга хэмжээг авахаар төлөвлөж байгаа бөгөөд хүний эрхийг хууль бусаар хязгаарлаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргуулахгүй байхад онцгойлон анхаарахыг даалгасан байна.
Ажлын хэсгээс өгсөн чиглэл, даалгаврын хэрэгжилтийг хангуулж, хэрэг бүртгэлт,
.Олны анхааралд орсон эрүүгийн хэргийг татаж, хянах ажлын хэсэг томилогдлоо | ||
Үзсэн: 538 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.