
- Өнөөдөр буюу 2019 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Төрийн ордон
10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
Барилгын хөгжлийн төв
08:30 цагт: ЗТХЯ, МХЕГ, МАЗХ хамтран "Замын байгууламжийн ашиглалт, аюулгүй байдал" сэдвээр сургалт зохион байгуулна. Утас: 91989890
нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төв
09:00 цагт: “Уурхай, уулын үйлдвэрлэл явуулж буй аж ахуйн нэгжүүдийн ажлын байрны нөхцөл, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангуулахад чиглэсэн сургалт, зөвлөлдөх уулзалт” явуулна. Утас: 86150069, 96010235
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
09:00 цагт: "Байгаль орчны бохирдол, доройтлыг бууруулах нь" сэдвээр улсын байцаагчдад сургалт зохиогдоно. Утас: 91989890
"Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК
09:00 цагт: "Орон нутгийн дулааны эрчим хүчний хэмнэлт ашиглалтыг дээшлүүлэх" зөвлөгөөнд 21 аймгийн дулаан хангамж хариуцсан салбарын удирдлага, ерөнхий инженерүүд оролцоно. Утас: 88087817
Orient Plaza төв
09:00 цагт: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн цэцэрлэгийн ахлах бүлгийн багш нарт зориулсан “Миний биеийн аюулгүйн дүрэм” сургагч багш бэлтгэх сургалт болно. Утас: 99881249, 80709688
Puma Imperial
09:30 цагт: Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 30 төрийн бус байгууллагын уулзалт болно.
Эрүүл мэндийн яам
10:00 цагт: “Осол, гэмтлээс сэргийлэх тогтвортой хөгжил–2030” салбар дундын үндэсний чуулганыг угтаж “Авто ослоор алаг үрсээ алдсаар байх уу?” сэдэвт өдөрлөгийн хэвлэлийн бага хурал болно.
Новотел Зочид буудал
10:00 цагт: "Авилгад залгиулсан Монгол" хэлэлцүүлэг болно.
Holiday Inn зочид буудал
10:00 цагт: Хог ангилдаг иргэд, байгууллагууд анх удаа уулзаж, туршлага солилцоно. Утас: 99002058
Сонгинохайрхан дүүрэг
11:00 цагт: Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын санаачилсан Номын сантай цэцэрлэгт хүрээлэнгийн нээлт болно. Утас: 99010499
Үндэсний мэдээллийн төв
11:00 цагт: Сүхбаатар аймагт үйл ажиллагаа явуулдаг "Цайрт минерал" компанийн туслан гүйцэтгэгч Хятадын "Хун Юн Син Хан" компанийн хууль бус үйл ажиллагааны талаар хуульч Д.Түвшин мэдээлэл хийнэ.
11:30 цагт: Захиргааны хэргийн давж заалдах шатны ерөнхий шүүгч Д.Батбаатарын талаар иргэн Д.Батдэлгэр мэдээлэл хийнэ.
ӨНӨӨДӨР: Хог ангилдаг иргэд, байгууллагууд уулзаж, туршлага солилцоно | ||
Үзсэн: 684 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.