
Монгол Улсад жилд 2.3 сая тонн хог хаягддаг. Зөвхөн нийслэлээс л гэхэд 1.4 сая тонн хог гардаг байна. Үүний 70 гаруй хувь нь дахин боловсруулах боломжтой хаягдал ч гэлээ шууд байгальд хаягдсанаар хөрс, ус, агаарыг бохирдуулж, улмаар хүн, мал хордож байна. Цаашлаад хорт хавдрын өвчлөлөөр нас барагсдын тоо нэмэгдэж байгаа нь хогоо шууд хөрсөнд хаяж, орчноо бохирдуулдагтай холбоотой аж. Тиймээс хог хаягдлыг эх үүсвэрт нь буюу айл өрх, аж ахуй нэгжид бууруулж, ангилан ялгаж хэвшүүлэх нь маш олон давуу талтай.
Хогоо хэрхэн ангилах вэ?
1. Ногоон өнгө - хуванцар, гялгар уут
2. Улбар шар өнгө - шил, лааз
3. Цэнхэр өнгө - цаас
4. Хар өнгө - бусад хог хаягдал
Хогоо ангилж хаяцгаая | ||
Үзсэн: 2556 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.