
Батлан хамгаалах тухай хуульд заасан иргэний үүргийн дагуу эх орноо хамгаалах бэлтгэлтэй болгох, цэргийн анхан шатны мэдлэг эзэмшүүлэх зорилгоор “Цэргийн хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтний сургалт”-ыг Бүсийн төв, Дорнод аймгийн Онцгой байдлын газар болон Зэвсэгт хүчний 327 дугаар ангийг түшиглэн тус аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас зохион байгуулж байна.
Энэ сургалтад Цэргийн хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтэн, 26-дээш насны цэргийн алба хаагаагүй төрийн албан хаагчид хамрагдаж байгаа аж. Түүчлэн сургалт 14 хоногийн турш үргэлжлэх бөгөөд эхний долоо хоногт Бүсийн төв, Дорнод аймгийн Онцгой байдлын газарт танхимын багц хичээлээр онолын мэдлэг олгож, дараагийн долоо хоногт Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн Хээрийн сургалтын төвд тусгай бэлтгэлд гарна.
Тус сургалт нь Цэргийн хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтэнд цэргийн нийтлэг дүрэм, зэвсэглэл, цэргийн техник, тактикийн арга ажиллагааны талаар цэргийн анхан шатны мэдлэг олгон, тэдний сэтгэл зүй, бие бялдрын бэлтгэлжилтийг дээшлүүлж, цэрэг эх оронч хүмүүжлээр төлөвшүүлэхэд чиглэгдэж байна.
“Цэргийн II зэргийн бэлтгэл үүрэгтний сургалт” эхэллээ | ||
Үзсэн: 1614 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.