
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 12-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Багш нарын цалин хөлсийг үе шаттайгаар нэмэгдүүлнэ гэв”, Б.Энх-Амгалан: Таван толгой –Зүүнбаян чиглэлийн төмөр зам дотоод, гадаад урсгал аль аль нь мөн”, “Баярлалаа та нартаа гэхийн оронд баярлах ёстой та нар ч гэх шиг...” зэрэг ярилцлага, нийтлэл оржээ.
"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Б.Номинтүшиг: Эрүүл нийгмийг хүсэж байгаа хүн бүр хэвлэлтэй эрүүл харилцах ёстой”, “Айлчлал хишиг биш”, “Ажлын хэсгийн “ажиллаагүй” дүгнэлт” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “23 жилийн дараа чуулсан багш нар”, “Л.Мөнхсайхан: “Хонгил”-ын эзэн, авлигын загалмайлсан эцэг нь Ц.Элбэгдорж”, “Ноолуурын үнэ Хятадад 330 мянган төгрөгөөр үнэлэгдэж байна”, “Ардын нам Г.Алтангаас авсан 1000000 долларын зээлээ төлсөн үү?!” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 855 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.