Шууд Chart

Зохиолч, сэтгүүлч Бидэрийн Баярсайханы номын нээлт Бээжинд боллоо

2019-04-13 13:56:38

Хятадын үндэстний хэвлэлийн хорооноос МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, Нацагдоржийн шагналт зохиолч, МҮОНР-ийн Нэвтрүүлгийн албаны дарга, сэтгүүлч, яруу найрагч Бидэрийн Баярсайханы "Тэнгэрийн санаа" номыг босоо бичгээр хэвлүүлжээ. Түүнчлэн .

Тодруулбал, зохиолч, сэтгүүлч, яруу найрагч Бидэрийн Баярсайхан 1990-ээд онд Монголын уран зохиолд орж ирсэн нэгэн үеийнхэн, тэдний өгүүллэгийн туурвил зүй хийгээд Монголын туульсын уран зохиолын гол төлөөлөгчдийн бүтээл, цаг үеийн онцлог, дүрийн хувьсал, хөгжил, бичлэг, сэтгэлгээний шинэчлэлийн талаар уржигдар Бээжингийн Төвийн үндэстний их сургуулийн утга зохиолын танхимд илтгэл уншжээ.

Дашрамд дуулгахад, зохиолч Бидэрийн Баярсайханы номын хавтасны зургийг зураач С.Төгс-Оюун урлаж, бүтээлийг нь Хятадын олон улсын радиогийн сэтгүүлч Д.Хүчитбаатар кириллээс монгол бичигт хөрвүүлж, ахмад уран бүтээлч Буянхишиг ариутган шүүжээ.

Зохиолчийн босоо бичгээр хэвлэгдсэн “Тэнгэрийн санаа” номын нээлтийг түүний хамтран зүтгэгчид болох Хятадын олон улсын радиогийн Монгол хэлний редакцийн Э.Гэрэлт даргатай хамт олон зохион байгуулсан юм байна.

 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Зохиолч, сэтгүүлч Бидэрийн Баярсайханы номын нээлт Бээжинд боллоо  
Үзсэн: 1469 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй