
- Өнөөдөр буюу 2019 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Төрийн ордон
10:00 цагт: Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.
10:00 цагт: Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан болно.
11:00 цагт: Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “В” танхимд болно.
14:00 цагт: Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “В” танхимд болно.
14:00 цагт: Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан “Г” танхимд болно.
15:00 цагт: Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “Г” танхимд болно.
Авто тээврийн үндэсний төв
09:00 цагт: ЗТХЯ, МХЕГ, АТҮТ хамтран “Зорчигч тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангуулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх нь” арга хэмжээ зохион байгуулна. Утас: 91989890
“Шангри-Ла” зочид буудал
09:00 цагт: Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтээр Үндэсний сайн дурын илтгэлийн төслийг танилцуулах хэлэлцүүлэг болно. Утас: 99128391, 99134426
НЭЭЛТТЭЙ НИЙГМИЙН ХУРЛЫН ТАНХИМ
10:00 цагт: “Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан ба авилга” хэлэлцүүлэг болно. Утас: 88054340
Монголын залуучуудын холбоо
11:00 цагт: “Бүтээгч ертөнц” хамтын хөгжлийн орон зай арга хэмжээний талаар мэдээлэл өгнө.
MN-Мэдээллийн төв
11:00 цагт: Иргэн Пүрэвбаатарын хууль бусаар эзэмшиж буй нэг тэрбум 484 сая төгрөгийн үнэ бүхий хаустай холбоотой Шүүх болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хууль бус ажиллагааны талаар нэхэмжлэгч УБТЗ-аас мэдээлэл хийнэ.
11:30 цагт: Монголын үндэсний морин уралдаан уяачдын холбооны анхдугаар их хурал энэ сарын 27-нд болохтой холбогдуулж тус холбооноос хэвлэлийн бага хурал хийнэ.
"Бат гэрэлт ирээдүй" асрамжийн газар
12:00 цагт: Баянхошуунд байрлах "Бат гэрэлт ирээдүй" хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамжийн газрын нээлттэй өдөрлөг болно. Мөн "Итгэлт өргөө" асрах газар барих барилгын ажлыг танилцуулна. Утас: 88103324, 95955733
Хан-Уул дүүрэг
12:30 цагт: Буянт-Ухаа спорт цогцолбор орчим хэрэгжүүлж буй “Орлогод нийцсэн орон сууц”-ны төслийн 768 айлын орон сууцны бүтээн байгуулалтын ажлын шав тавих ёслол болно. Утас: 98119804, 88104671
ӨНӨӨДӨР: 768 айлын орон сууцны шав тавина | ||
Үзсэн: 757 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.