Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2019-04-15 09:23:09

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 15-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Монголын гидрогеологичдоос анх удаа загварчлалын аргыг нэвтрүүлсэн Н.Жадамбаагийнх”, “Ц.Гарамжав: Рио Тинто хөгжиж буй орны эрх ашгийг харгалзан үзэж, гэрээ хэлэлцээрийнхээ нөхцөлийг сайжруулаасай”, “Үсчээд л байдаг, үр дүн нь ямар байна вэ?!” зэрэг ярилцлага, нийтлэл оржээ.

"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Хүүхдийн шүд үнэгүй эмчилнэ хэмээх “шоу””, “Р.Раш: Төр бол гэрийн тооно, улс төрийн нам багана нь юм”, “Жижиг дампуурал” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.

Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Дэлхийн эмч Оргойн Сэргэлэн”, “Ч.Лодойравсал: Аливааг эхлүүлдэг ч тууштай байх тал дээр монголчууд алддаг”, “Амьдралыг өөрөөр эрхшээгч Хэнтийн Л.Нямаа” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт ““Жаст”-ын Ш.Батхүүгийн төрд хураалгасан хөрөнгө хаана байна вэ”, “Мэгшиж буй Тосон бумба-2”, “Гоодой аманд түймэр гарч, 10 гаруй айлын эд хөрөнгө хайллаа” зэрэг ярилцлага, нийтлэл оржээ.

 

 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 1248 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй