Шууд Chart

ОУХМ Б.Бат-Эрдэнэ өсвөр үе, залуучуудын олон улсын тэмцээнд хоёр жил дараалан түрүүллээ

2019-04-15 16:58:42

Чөлөөт бөхийн Тус тэмцээнд Монгол Улсаас залуучуудын 74 кг-ын жинд зодоглосон залуучуудын ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий мөнгө, Роман Дмитриевийн нэрэмжит ОУТ-ий мөнгөн медальт, Орхон аймгийн “Ирээдүйн одод” сургуулийн тамирчин ОУХМ Б.Бат-Эрдэнэ түрүүлэв. Тэрбээр тус тэмцээнд өнгөрсөн жил мөн аваргалсан бөгөөд Нью-Йоркод нийт дөрвөн барилдаан хийж, хоёр жил дараалан түрүүлжээ.

Эл тэмцээнд Монгол, АНУ, Казахстан, ОХУ, Эстони, Литва, Латви, Итали, Франц, Австри, Перу, Гватемал, Панам, Канад, Финланд, БНСУ, Боливи, Грекийн 275 тамирчин, есөн дэвжээнд өрсөлджээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

ОУХМ Б.Бат-Эрдэнэ өсвөр үе, залуучуудын олон улсын тэмцээнд хоёр жил дараалан түрүүллээ  
Үзсэн: 984 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй