
Монголын шувуу хамгаалах төвийн судлаач, мэргэжилтнүүд тусгай багаж, хэрэгслийн тусламжтай шувуудын нүүдлийн талаарх мэдээллийг цуглуулдаг. Тэд Монголоос ниссэн өвөгт тогоруун сүрэг Энэтхэгт өвөлжөөд үржлийн нутаг руугаа буюу Монгол руу хаврын нүүдлээ эхлүүлсэн гэдгийг мэдээллээ.
Тухайлбал, Өнгөрсөн намар Монголоос нисэж, Гималайн нурууг чиглэн даваад Энэтхэгт хүрсэн өвөгт тогоруу Гималайн нурууны баруун талаар тойрч үржлийн нутагтаа ирэх юм байна. Шувуудын нүүдэлд салхи маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Шувууд нүүдлийн эволюцийнхээ явцад салхийг нүүдлээ давах стратеги болгон ашигладаг аж. Ялангуяа
Мөн шувууд томоохон уул нурууд төдийгүй нуур, тэнгисийг тойрох хандлага хамгийн түгээмэл байдаг. Энэ нь томоохон уул нуруу, тэнгисийн салхинаас зайлсхийж байгаа үйлдэл юм байна.Монголд бүртгэгдсэн зургаан зүйлийн тогоруунаас Өвөгт тогоруу биеэр хамгийн жижиг нь бөгөөд олон янзын экосистемд түгээмэл тархсан шувуу юм.
Өвөгт тогоруу Энэтхэгээс Монгол руу нүүдэллэж байна | ||
Үзсэн: 2953 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.