
. Чөлөөт бөхөөр дэлхийд тэргүүлэгч гүрэн, бөхийн орон Ираны шигшээ баг урд хөршид хүч үзэх бүрэлдэхүүнээ зарлалаа. Исламын орноос ДАШТ-ий хошой алт, хүрэл медальт, Азийн наадмын гурав, Азийн хошой аварга Реза Яздани (97 кг), ДАШТ-ий хошой хүрэл медальт, Азийн наадам болон Азийн аварга Алиреза Карими (92 кг), Азийн АШТ-ий нэг алт, хошой мөнгөн медальт Бехнам Эхсанпур (65 кг), 2017 оны Азийн аварга Ядоллах Мохеби (125), Азийн наадам болон Азийн АШТ-ий хүрэл медальт Реза Атри (57 кг), 23 хүртэлх насны дэлхийн аварга Камран Гасемпур (86 кг), өсвөр үе, залуучууд, 23 хүртэлх насны ДАШТ-ий медальт Юнас Эмамичогай (70 кг) нарын бүрэлдэхүүнтэй хүчирхэг багаа Шианьд илгээхээр болжээ.


Р.Яздани, А.Карими тэргүүтэй чөлөөт бөхчүүд Хятадад очно | ||
Үзсэн: 906 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.