
Албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийг дайрч, амь насыг нь хохироосон хэрэг өнгөрсөн оны аравдугаар сард гарсан. Дээрх хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 25-нд 13:30 цагт Сүхбаатар дүүргийн шүүхэд болно.
Хэргийг эргэн сануулахад, 45 настай Б.Э, 25 настай Т.Л нар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт шаардлага тавьсан цагдаагийн алба хаагчийн өмнөөс эсэргүүцэл үзүүлж, улмаар машинаараа дайрч, хэргийн газраас зугтсан. Тэдний машинд мөргүүлж, хүнд гэмтсэн цагдаагийн алба хаагч ГССҮТ-д хүргэгдэж, яаралтай хагалгаанд орсон ч гэмтлээ даалгүй нас барсан.
Түүнчлэн
.Машинаараа цагдаа дайрч, амийг нь хохироосон хэргийн шүүх хурал болно | ||
Үзсэн: 899 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.