Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2019-04-18 09:25:07

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 18-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Инээмсэглэсэн хүн ямар ч зүйлийг эерэгээр хардаг”, “Л.Энхболд: Уул уурхайгаас үүдэн ус хомсдвол эрүүгийн хариуцлага хүлээх хуулийн төсөл өргөн барьсан”, “Танилц төмөр замын эдийн засаг”, “Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн 2018 оны үйл ажиллагааны хураангуй тайлан” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл оржээ.

"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Хэвлэлийн эрх чөлөөг хэтэвчээрээ боомилохоо боль, дарга нар аа”, “Зам дээр “гацдаг” автобуснуудыг яах вэ”, “Гадаад харилцааны яамны газрын захирлуудыг Элчин сайдаар илгээх нь” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.

Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Хуульчдын нэр хөсөр унав, Хуульчдын холбоо нь таг чиг”, “Монгол Улсын Ерөнхийлөгч ардчиллынхаа “сорилт” нь болж байна”, “Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн 2018 оны үйл ажиллагааны хураангуй тайлан” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт “Хакүхо: Иргэншил солих талаар ярихад эрт байна”, “Сүхбаатарын талбайн 2.5 га газрыг 22.5 тэрбум төгрөгийн банкны барьцаанд тавьжээ”, “Ах минь хоёр залуугийн амийг авраагүй бол дөрөв биш зургаан хүний амь яригдах байлаа”, “Д.Дэмбэрэл: “Эрдэнэт” үйлдвэрт эрсдлийн сан байхгүй” зэрэг ярилцлага, нийтлэл оржээ.

 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 872 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй