Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2019-04-19 09:21:25

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 19-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөний индексээрээ ухарсаар байна”, “Л.Болд: Үндсэн хуульд халдвал тэмцлийн хурц хэлбэрт шилжихэд бэлэн байна”, “Ц.Нямдорж: С.Зоригийн хэрэгт захиалагчийн тухай мэдэгдлийг нь хэрэгсэхгүй болгочихоод захиалгаар хүн алсан гээд ял өгчихсөн” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл оржээ.

"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Хөрсний усан суурьтай хотын барилгууд”, “Уул уурхайн маргааны уг сурвалж”, “Л.Элдэв-Очир: Хоёр газарт давхцал гарсан нь яамд хоорондоо уялдаагүй, маш хариуцлагагүй ажилладгийн тод жишээ” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.

Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Хүүгийн нүүдэлтэй бэрс”, “З.Рэгзэдмаа: Бусдын төлөө хийсэн зүйлтэй байх л амжилт юм”, “Хамгийн өндөр төсөвтэй газруудад хүүхэд, дүү нараа томилохоос ичиж байсан уу” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт “Ш.Лхагвасүрэн: Хүмүүсийг зомби мэт болгодог “флакка” гэх бодисыг хэрэглэсэн байж болзошгүй тохиолдол бүртгэгдсэн”, “Х.Бадамсүрэн: “ЖАСТ”-ын Ш.Батхүүгийн өрийг Эрсдлийн сангаас төлсөн”, “Б.Дангаасүрэн агсны хүү Б.Дансал: Хүн ямар нэг сэжиг харгүйгээр энэ хорвоог орхих ёстой шүү дээ” зэрэг ярилцлага, нийтлэл оржээ.

 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 747 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй