
Элчин сайд Н.Тулга дөрөвдүгээр сарын 17-ны өдөр Лондон хотноо болсон “Emerging Europe & Central Asia” хурлын Монголын хэсэгт оролцож, Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал, Эрдэнэс Тавантолгойн IPO-г олон улсын хөрөнгийн зах зээлд гаргах талаар мэдээлэл өгөв.
Мөн тэрбээр хурлыг тохиолдуулан зохион байгуулсан Лондонгийн хөрөнгийн биржийн өдрийн арилжааг нээх ёслолын ажиллагаанд тус биржийн гүйцэтгэх захирал Никхил Рати, Сербийн Сангийн сайд Синиса Мали, Британийн Сангийн дэд сайд Роберт Жэнрик нарын хамт оролцлоо.
Европ болон Төв Азийн бүс нутгийн эрчимтэй хөгжиж буй орнуудын өнөөгийн зах зээлийн орчин, тэр дотроо хөрөнгө оруулалтын урсгал, өсөлтийн таамаг, хөрөнгийн зах зээлд гарах гэсэн үндсэн сэдвийн хүрээнд панел хэлэлцүүлэг хэлбэрээр явагдсан уг хуралд 400 гаруй олон улсын банк, санхүүгийн байгууллагууд, хөрөнгө оруулагчид оролцсон байна.
Элчин сайд Н.Тулга “Emerging Europe & Central Asia” хуралд оролцов | ||
Үзсэн: 1011 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.