Шууд Chart

“Тунгалаг хөх асар”, “Норгой” романы “номын хурим” болов

2019-04-22 15:47:47

Зохиолч, орчуулагч Д.Оюунчимэгийн гурван жилийн өмнө уншигчдад хүргэж байсан "Оройн ганц мод" романы удаах дэвтэр болох "Тунгалаг хөх асар", орчин цагийн хүний тухай, өнөөгийн нийгмийн бурангуй явдалд хүний оюун санаа, зүрх сэтгэл яаж идэгдэж буйг харуулсан гүн ухааны аястай

“Номын хурим”-д Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч Л.Мягмарсүрэн, МЗЭ-ийн шагналт зохиолч Т.Бум-эрдэнэ, Л.Батцэнгэл, П.Батхуяг, зохиолч, сэтгүүлч Б.Наминчимэд, Монгол судлаач Кручкин, Ерөнхийлөгчийн зөвлөх, сэтгүүлч Г.Уянга, сэтгүүлч Б.Адъяасүрэн, Энхжавхлан тэргүүтэй олон зочин хуран цуглав.

Энэ үеэр зохиолч, доктор, профессор П.Батхуяг “Сүүлийн үеийн зохиолчдоос өөрийн арга барилтай, бичлэгийн хэв маягтай болж, хэнийг ч дагаж давхиагүй зохиолч бол Дашийн Оюунчимэг. Түүний бичсэн "Оройн ганц мод" роман нь өмнөх үеийн Монгол романы хүрээ хязгаарыг Оюунчимэгийн гэсэн өвөрмөц арга, хэллэгээр баяжуулж өгсөн цөөхөн бүтээлийн нэг” хэмээв.

 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Тунгалаг хөх асар”, “Норгой” романы “номын хурим” болов  
Үзсэн: 1695 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй