
Жюү жицүгийн дэлхийн аварга шалгаруулах 11 дэх удаагийн тэмцээн энэ сарын 20-26-нд АНЭУ-ын Абу Даби хотод болж байна. Энэ жилийн жюү жицүгийн ДАШТ-д 100 гаруй орны тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд Монгол Улсаас 55 тамирчин зодоглож байгаа юм.
Түүнээс тэмцээний эхний өдрүүдэд Монголын бөхчүүдээс Сэлэнгэ аймгийн Шинэ бадрах дэвжээний тамирчин Г.Батцэцэг 52 кг-д өсвөр үеийн дэлхийн аварга боллоо.
Мөн жюү жицүгийн залуучуудын ДАШТ-ий -70кг жинд зодоглосон Хилчин спорт хорооны тамирчин Б.Хулан дэлхийн аварга болов.
Харин өсвөр үеийн ДАШТ-ий -48 кг-д Архангай аймгийн тамирчин Б.Баасансүрэн мөнгөн медаль хүртлээ.
Өсвөр үеийн ДАШТ-ий -57 кг-д Баянхонгор аймгийн тамирчин Б.Батцэцэг мөнгөн медалийн эзэн болов.
Сэлэнгэ аймгийн Шинэ бадрах дэвжээний тамирчин Г.Мөнхтуяа -40 кг-д өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медаль хүртэв.
Өсвөр үеийн -45кг-д барилдсан Сэлэнгэ аймгийн Шинэ бадрах дэвжээний тамирчин Б.Шинэтулга алтан медаль хүртэж, дэлхийн аварга болжээ.
Өсвөр үеийн -42 кг-д барилдсан Сэлэнгэ аймгийн Шинэ бадрах дэвжээний тамирчин С.Шинэхүү мөнгөн медалийн эзэн болов.
Өсвөр үеийн -60 кг-д хүч үзсэн Гаруда академийн тамирчин Ө.Бат-Оргил мөнгөн медаль хүртлээ.
Өсвөр үеийн -45 кг-д Баялаг клубын тамирчин Ц.Хосбаяр хүрэл медаль хүртэж, ДАШТ-ий медальтан боллоо.
Өсвөр үеийн -67 кг-д Их шавь дэвжээний тамирчин С.Одбаяр хүрэл медалийн эзэн болжээ.
Өсвөр үеийн -50 кг-д Их шавь дэвжээний тамирчин Г.Гарамхүү хүрэл медалийн эзэн болов.
Жюү жицүгийн тамирчид ДАШТ-ээс богц дүүрэн медальтай ирнэ | ||
Үзсэн: 1168 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.