Шууд Chart

ӨНӨӨДӨР: Монголын эдийн засгийн тухай мэдээлэл хийнэ

2019-04-24 07:30:00

- Өнөөдөр буюу 2019 оны дөрөвдүгээр сарын 24ий өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Төрийн ордон

09:00 цагт: Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх Эдийн засгийн байнгын хорооны хэлэлцүүлэг “Их Эзэн Чингис хаан” танхимд болно.

10:00 цагт: Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “Г” танхимд болно.

11:00 цагт: Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.

12:00 цагт: Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан “В” танхимд болно.

14:00 цагт: Хууль зүйн байнгын хорооны хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.

Улаанбаатар хот

08:00 цагт: Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран нийслэлийн хэмжээнд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг энэ сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулна.

Blue Sky зочид буудал

09:00 цагт: Даян дэлхийн байгаль орчны сангийн Азийн бүсийн өргөтгөсөн хуралдаан үргэлжилнэ.  Утас: 88054040

Дэлхийн Банкны Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар

10:00 цагт: Бангкок хотоос Зүүн Ази Номхон Далайн бүсийн ахлах эдийн засагч Эндрю Мэйсон Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн Эдийн засгийн тойм тайланг танилцуулна. Мөн Дэлхийн банкны суурин төлөөлөгч Андрей Михнев болон ахлах эдийн засагч Жийн Паскал Нгану Монголын эдийн засгийн тухай товч мэдээлэл хийнэ. Утас: 70078200

Үндэсний мэдээллийн төв

11:30 цагт: Удирдахуйн ухааны магистр К.Хана Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой мэдээлэл хийнэ.

Эрүүл мэндийн яам

14:00 цагт: Дархлаажуулалтын Үндэсний зөвлөх хорооны ээлжит хурал А танхимд болно. Утас: 88081464, 99773800

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

ӨНӨӨДӨР: Монголын эдийн засгийн тухай мэдээлэл хийнэ  
Үзсэн: 596 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй