
МУИС-ийн харьяа Күнзийн хүрээлэн, Улаанбаатар хот дахь Хятадын Соёлын төв, Хятад-Монголын Соёл, боловсрол, нийгмийн хөгжлийн сан, Хятад улс дахь Күнзийн төв хүрээлэн хамтран хятад хэл суралцагч оюутан залуус болон хятад хэлтэй нарийн мэргэжилтнүүдэд зориулсан ажлын байрны өдөрлөгийг өнгөрсөн ням гарагт зохион байгууллаа.
Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй хятад хэлтэй ажил хайгч залуусыг дэмжих зорилготой тус өдөрлөгт Хятадын банкны Улаанбаатар хот дахь салбар, “Air China” авиа компанийн Монгол дахь салбар зэрэг Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг Хятадын 30 орчим компани, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож, нээлттэй, сул ажлын байраа танилцуулжээ.
Монголд үйл ажиллагаа явуулдаг Хятад компаниуд сул ажлын байраа танилцуулав | ||
Үзсэн: 1513 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.