Шууд Chart

Б.Хурцыг үргэлжлүүлэн саатуулах санал прокурорт хүргүүлжээ

2019-04-24 15:10:59

С.Зориг агсныг хөнөөсөн гэх хэрэгт буруутгагдаж хорих ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх хэргийн харьяаллыг өөрчилж, Авлигатай тэмцэх газраас Цагдаагийн ерөнхий газрын Тусгай субъектийн хэлтэст өнгөрсөн долоо хоногт шилжүүлсэн. Энэ хэрэгт тагнуулын хоёр, ШШГЕГ-ын хоёр ажилтан буюу нийт дөрвөн хүнийг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгахдаа хууль зөрчсөн, хууль бус арга хэрэглэсэн, эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр цагдан хорьсон байдаг. Түүнчлэн Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцаас дээрх хэрэгтэй холбоотой зайлшгүй тодруулах шаардлагатай зүйлс байсан учир түр саатуулан, тайлбар авсан байна.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү "Авлигатай тэмцэх газарт 2002 оны Эрүүгийн хуулийн 133 дугаар зүйл буюу гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомжийг зөрчих гэдэг зүйл заалтаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан хэргийг Улсын ерөнхий прокуророос харьяалал тогтоож, 2019 оны дөрөвдүгээр сарын 19-нд ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанд шилжүүлсэн. Энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Хэрэгтэй холбогдуулан 2019 оны дөрөвдүгээр сарын 23-нд " гэлээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Б.Хурцыг үргэлжлүүлэн саатуулах санал прокурорт хүргүүлжээ  
Үзсэн: 1412 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-04-25 09:52
Барилаа гэдэг шалгалаа даалтанд гардаг дараа нь усанд хаясан чулуу!!!!!!!
Бадрал [127.0.0.xxx] 2019-04-25 09:30
Яг шалгана гэж худлаа шуу ...монголын шуух хучний байгууллагууд бугд .баян хун дарга хун хоероос айдаг зусарддаг ялангуяа хурц мэтийн нохдоос айна ..худлаа жужиг ...

Бидэнтэй нэгдээрэй