
Жюү жицүгийн дэлхийн аварга шалгаруулах 11 дэх удаагийн тэмцээн энэ сарын 20-26-нд АНЭУ-ын Абу Даби хотод болж байна. Энэ жилийн жюү жицүгийн ДАШТ-д 100 гаруй орны тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд Монгол Улсаас 55 тамирчин зодоглож байгаа юм.
Тус тэмцээнд Монголын бөхчүүдээс өсвөр үеийн -50 кг-н жинд зодоглосон Их шавь дэвжээний тамирчин Г.Гарамхүү хүрэл медаль хүртлээ.
Мөн мастерс-1 ангиллын хөх бүсний -77 кг-д хүч үзсэн нийслэлийн Цагдаагийн газрын дэд ахлагч, Баялаг дэвжээний тамирчин Г.Отгонбаатар мөнгөн медалийн эзэн болов.
Түүнчлэн мастерс-3 ангиллын хөх бүсний -94 кг-д зодоглосон МЖЖХ-ны алтан гишүүн, Гаруда академийн тамирчин Б.Эрдэнэбаяр мөнгөн медаль авлаа.
Жюү жицүгийн тамирчид ДАШТ-ээс богц дүүрэн медальт ирнэ - 2 | ||
Үзсэн: 835 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.