Шууд Chart

А.Өнөржаргал: Спорт бол зөвхөн залуу насандаа хийдэг зүйл биш

2019-04-26 10:30:00

“ТВ коктейль” хамтлагийн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл жүжигчин Өөскө тэмцээнээ өндөрлүүлсэн бөгөөд ДАШТ-д өрсөлдсөн сэтгэгдлээ өөрийн фэйсбүүктээ хуваалцжээ.

Тэрбээр “Сайн байна уу. Найзуудаа өдрийн мэнд.

Амьдрал хэмээх зах хязгааргүй их далайд

Хүн бүр л өөр өөрийн хүсэл мөрөөдлийн зүг

Завиа чиглүүлэн сэлүүрдэнэ...

Бид өөрсдийгөө хаана аваачихаа мэдэх учиртай гэж хэлсэн аавын үг үргэлж миний тархинд хадаастай. Би одоогоос таван жилийн өмнө Жюү жицүгийн спортоор хичээллэж эхэлснээс хойш чамгүй хэдэн тэмцээн уралдаанд оролцож, өөрийгөө сорьж, хурцалж, тэмцэж сайхан хамт олон, баг тамирчин, найз нөхөдтэйгээ нэг зорилготой, нэг сэтгэлтэй байхын жаргал зовлонг амсаж үгээр хэлэхийн аргагүй нэг л тийм гайхалтай зүйл байдгийг биеэрээ мэдэрсэндээ баяртай байна...

Тэр зүйл бол ялагдал...

Ялалтын суурь ч юм шиг

Эргээд намайг хөтлөх том зорилгын минь гараа ч юм шиг...

Сайхан өдрүүд өнгөрлөө...

Спорт бол зөвхөн залуу насандаа хийдэг зүйл биш

Амьд хүний хийх ёстой зүйл юм гэдгийг ухаарсандаа миний сэтгэл хангалуун байна...

Баяртай Абу Даби эргэн уулзахын ерөөл тавья” гэжээ.







Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

А.Өнөржаргал: Спорт бол зөвхөн залуу насандаа хийдэг зүйл биш  
Үзсэн: 1345 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Zochin [127.0.0.xxx] 2019-04-26 23:10
Өөскөөдөө амжилт аз жаргал эрүүл энхийг хүсье .Чи ер нь мундаг сайн залуу шүү

Бидэнтэй нэгдээрэй