
“Холливуд Монголд” олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар наадмыг тавдугаар сарын 1-7-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Наадмын хүрээнд “Кино урлагийн нэгдсэн форум”, Монголын кино урлагийн үзэсгэлэн, Холливудын алдарт дасгалжуулагч Ивана Чаббакийн бичсэн “Дүр бүтээх увидас” номын нээлт зэрэг болно.
Дэлхийн кино урлагт нэрд гарсан 16 уран бүтээлч хүрэлцэн ирж, кино бүтээх мэргэжлийн аргуудаасаа хуваалцах нь манай улсын кино урлагийн хувьд томоохон дэвшил болно гэж зохион байгуулагчид үзэж байна. Жүжигчин, найруулагч н.Алтантуяа ингэж ярилаа.
Энэхүү наадмыг цаашид хоёр жил тутамд явуулахаар төлөвлөжээ.
“Холливуд Монголд” олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар наадам болно | ||
Үзсэн: 1179 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.