Шууд Chart

Усны хяналтын төв лаборатори магадлан итгэмжлэлийн гэрчилгээгээ гардан авлаа

2019-05-01 11:10:54

"Монгол-Ус" ТӨҮГ-ын дэргэдэх УСНЫ ХЯНАЛТЫН ТӨВ ЛАБОРАТОРИЙГ хэмжих хэрэгслийн шалгалт тохируулга гүйцэтгэх техникийн чадавхтай бөгөөд лабораторийн чанарын удирдлагын тогтолцоотой (ISO/LEC-IAF-ын 2017 оны хамтарсан мэдэгдлийг үндэслэн) хэмээн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Стандарт хэмжил зүйн газрын даргын А/86 тушаалаар МАГАДЛАН ИТГЭМЖЛЭВ. Итгэмжлэлийн гэрчилгээг Стандарт хэмжил зүйн газар, Итгэмжлэлийн газрын дарга С. Ганцэцэг гардуулан өглөө.

Магадлан итгэмжлэгдсэн Усны хяналтын төв лаборатори нь 2016 онд Япон улсын Засгийн газрын тусламжаар “SHIMADZU” корпорацийн үйлдэрлэсэн усан дахь 20 гаруй төрлийн микро элементийг PPM түвшинд тодорхойлох хүчин чадалтай ICPE-9820 маркийн багаж, UV-1800 маркийн спектрофотометр, мөн бохир усны биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч болон химийн хэрэгцээт хүчилтөрөгчийг богино хугацаанд, өндөр нарийвчлалтай тодорхойлох боломжтой Quicк BOD, Quicк COD зэрэг тоног төхөөрөмжөөр тоноглогдсон.

Усны хими, бактериологийн шинжилгээнээс гадна бүх төрлийн усанд хүнд металын шинжилгээг сүүлийн үеийн багаж төхөөрөмж ашиглан хийж байна.

Магадлан итгэмжлэгдсэн Усны хяналтын төв лаборатори нь физик, химийн дараах үзүүлэлтүүдийг тодорхойлж хэрэглэгчиддээ үйлчилгээ үзүүлж байна. Үүнд:

Цэвэр усанд ерөнхий химийн шинжилгээ /усны температур, рН, цахилгаан дамжуулах чанар нийт ууссан бодис, TDS усны макрокомпонентүүд/
Цэвэр бохир усанд бактерлогийн шинжилгээ /нянгийн ерөнхий тоо, гэдэсний бүлгийн савханцар, гэдэсний бүлгийн эмгэг төрөгч нян, агааргүйтэх/
Хүнд металын шинжилгээ Молибден/Мо/, Бор/В/, Бари/ВА/, Манган/Mn/, Хүнцэл/As/, Хром/Cr/, Биндэр/Ве/, Мөнгө/Ag/, Хартугалга/Pb/ 
Бохир усны химийн шинжилгээ /химийн болон биологийн хэрэгцээт хүчилтөрөгч/ гэх мэт шинжилгээнүүдийг хийж байна.

 


Усны хяналтын төв лаборатори магадлан итгэмжлэлийн гэрчилгээгээ гардан авлаа  
Үзсэн: 2009 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй