Шууд Chart

“Уулзах л юмсан даа” тоглолт болов

2019-05-03 13:40:49

Хүмүүнлэгиийн элч дуучин, МУСТА Б.Содонбаярын “Уулзах л юмсан даа” тоглолт Стокхольм хотод хотод боллоо. Хилийн чанадад ажиллаж, амьдарч байгаа уран бүтээлчдийг нэгтгэсэн мэргэжлийн тоглолт гэдгээрээ онцлогтой болж өндөрлөлөө. Тоглолтод уран бүтээлчийн урын сангаас сонгогдсон 15 бүтээл дуулагдсан байна. Тоглолтод Стокхольм хотод үйл ажиллагаагаа явуулдаг бүжиг, хөгжмийн сургалтын төвүүд, бие даасан уран бүтээлчдээс гадна Чех улсаас мэргэжлийн хөгжимчид, дуучин, үндэсний бүжигчнээс бүрдсэн “Дүнжингарав” хамтлагийн төлөөлөл болох залуус урилгаар оролцжээ. 

Б.Содонбаяр хилийн чанад дахь анхны тоглолтоо Швед улсад ажиллаж, амьдарч байгаа яруу найрагч Б.Энхтуяа, Дархан хотын “Залуучууд театр”-ийн хөгжмийн найруулагч О.Золбаяр нарын 1998 онд зохиосон “Уулзах л юмсан даа" дуугаараа нэрлэжээ. 

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт "Монгол Улсын Засгийн газрын шагнал Хөдөлмөрийн хүндэт” медальт, Хойд Солонгост болдог “Олон улсын Ардын урлагийн наадам”-“Хаврын баяр”-ын “Алтан цом”-ын эзэн, “Учиртай гурван толгой” үндэсний сонгодог дуурийн 2006 дахь “Хоролмаа”, “Эзэн Чингис” хааны мэндэлсний 800 жилийн ойн “Их хааны хатад” оргилуун дуурийн “Бөртэ Үжин”-гийн дүрийг бүтээсэн гээд урлагийн арвин их бүтээлтэй бүсгүй юм. 

Тэрбээр Монгол Улсын Ардын жүжигчин, “Дуурийн хатан хаан” гэгддэг А.Загдсүрэнгийн шавь юм байна.   

Нийтэлсэн: Р.Слава

“Уулзах л юмсан даа” тоглолт болов   
Үзсэн: 2522 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-05-05 16:07
Уулзах л юмсандаа.баяр хүргэе.
би [127.0.0.xxx] 2019-05-03 17:19
гадаадад байгаа Монголчууд минь дэмий юманд мөнгөө бүү үрээрэй.
Зочин [127.0.0.xxx] 2019-05-03 15:44
Duunii saihan egshigee gadaadad bui mongolchuuddaa urgun barij uulzah l ymsandaa gej holiin gazraas eh oron etseg ehee sanasan setgeliig uyraan tailsan Duuchin Sodon bayrtaa ulam ih amjilt huseye. Saihan toglolt bolson shuu , bayrlalaa
Б.Содонбаяр [127.0.0.xxx] 2019-05-09 13:07
Швед дэхь Монголчууддаа баярлалаа Сонороо мялааж сэтгэлээ ариусгах сайхаан
Зочин [127.0.0.xxx] 2019-05-03 15:40
Мундаг дуучин эгчид ээ уран бүтээлийн өндөр амжилт хүсэе

Бидэнтэй нэгдээрэй