
- Өнөөдөр буюу 2019 оны тавдугаар сарын 6-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Төрийн ордон
09.30 цагт: "Мах, хүнсний ногооны хангамжийн баталгаат байдал" хэлэлцүүлэг Eрөнхийлөгчийн ивээл дор болно.
“Холидeй Инн”
09:00 цагт: НҮБ-ын “Монгол Улсад мэргэжлийн иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн хүрээнд Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, үйлдвэрийн газрын удирдлагуудад зориулсан “Төрийн албаны топ мeнeжeрийн сургалт” болно. Утас: 91918297
Нийслэлийн иргэний танхим
10:00 цагт: Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Монголын өмгөөлөгчдийн холбоо хамтран нийслэлийн иргэдэд хороодоор дамжуулан үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгөх үйл ажиллагааны нээлт болно. Утас: 86863998
БСШУСЯ
10:00 цагт: Инновацийн долоо хоногийн нээлт болно.
Үндэсний мэдээллийн төв
11:00 цагт: Хүүхдийн хүчирхийллийн эсрэг хэвлэлийн бага хурал хийнэ.
MN-Мэдээллийн төв
11:00 цагт: Мал маллахаар хөдөөг зорьсон “Өнөөдөр” сонины "Нийслэл хүүд зорилго бий” нийтлэлийн эзэд жилийн гэрээгээ дуусгаад Улаанбаатар хотод ирсэн бөгөөд “Cool Mongolia” төслийг санаачлан хэрэгжүүлэх гэж байгаа талаараа мэдээлэл хийнэ.
11:30 цагт: "Баянзам" тээвэрчдийн холбоо, Нүүрс тээвэрлэгчдийн эрх ашгийг хамгаалах зөвлөлөөс Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээвэрлэгчид ажил хаялт зарлах болсон талаар мэдээлэл хийнэ.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн
11:40 цагт: Нэрт эрдэмтэн, академич Ц.Дамдинсүрэнгийн хөшөөний нээлт болно.
Улсын ерөнхий прокурорын газар
12:00 цагт: "Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн"-өөс шаардлага хүргүүлж байгаа талаараа мэдээлэл өгнө. Утас: 99191388, 88117157
НЗДТГ
14:00 цагт: “Орон сууцны хотхонуудын сургууль, цэцэрлэгийн орчинд тулгамдаж буй асуудал” хэлэлцүүлэг болно. Утас: 86863998
ӨНӨӨДӨР: Нэрт эрдэмтэн, академич Ц.Дамдинсүрэнгийн хөшөөний нээлт болно | ||
Үзсэн: 638 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.