
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу тавдугаар сарын 6-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Хайрын дууч Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа нарын нэг өдөр”, “Б.Жавхлан: Бид эдийн засагтаа коммунист аргаар хандаж болохгүй”, “Өршөөлийн хуулиа эргэж шалгавал Монголын төрд гадаадын байтугай дотоодын хөрөнгө оруулагчид итгэхээ болино” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Нөхөн сонгуулийн гол дүр ба олны хэсэг”, “Т.Мандир: Ажлаа таслан байж ном уншсаны ачаар түүхч, зохиолч болсон”, “Улаанбаатарын ногоон байгууламж, талбай банкны эзэмшилд очжээ” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Хан Хэнтийн цагаан нөмрөгт “сахиус””, “Л.Галбаатар: Регитсрийн дугаараар бүртгэвэл шүгэл үлээгчгүй болно”, ““Тавантолгой” ХК тэрбум төгрөгийн ногдол ашиг тараана” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.
“Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт “Онц хэрцгийгээр амиа алдсан Ш.Алтантуяагийн хэргийг мартах ёсгүй”, “Тоглож наадах дуртай бяцхан зүрхнүүд өмөрч, бяцарч, сүлбүүлж, жадлуулж байна”, “Д.Одгэрэл: Инновацийн хүрээнд мэдлэг нь тасралтгүй хөгжиж, өндөр бүтээмжтэй, илүү баялгийг бий болгох учиртай” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 795 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.