Шууд Chart

“Мөнхөд дурсагдах дайчид” жагсаал Улаанбаатарт болно

2019-05-06 16:23:58

Аугаа их Эх орны дайны ялалтын 74 жил, Халх голын ялалтын 80 жилийн ойн хүрээнд Улаанбаатар хотод “Мөнхөд дурсагдах дайчид” (“Үхэшгүй мөнхийн хороо” хөдөлгөөн) хүндэтгэлийн явган жагсаал энэ сарын 9-ны өдрийн 9:30 цагт болно.

Сонирхуулахад, “Үхэшгүй мөнхийн хороо” нь Дэлхийн II дайны аймшигт үеийг даван туулсан өвөг дээдсийнхээ гэгээн дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор байгуулагдсан олон улсын иргэний эх оронч хөдөлгөөн юм.

Энэхүү хөдөлгөөний орчин үеийн хэлбэр 2012 оны тавдугаар сарын 9-нд бий болсон. Өнгөрсөн онд ОХУ-д энэ хөдөлгөөнд оролцогчдын тоо 10 саяас дээш гарсан бол хилийн чандад нэг сая давж, 80 гаруй улс орныг хамарчээ. “Үхэшгүй мөнхийн хороо” хөдөлгөөн нь Олон нийтийн, ашгийн төлөө бус, улс төрөөс ангид, төрийн бус иргэний санаачилгын хэлбэрээр зохион байгуулагддаг аж.

Дашрамд дуулгахад, “Мөнхөд дурсагдах дайчид” жагсаалд Халх голын дайн, Аугаа их Эх орны дайны ялалтад хувь нэмрээ оруулж явсан ойр дотны хүмүүсийнхээ хөргийг барьж оролцох боломж хүн бүрт нээлттэй бөгөөд 88111619, 94226008 дугаар руу залгаж мэдээлэл авах боломжтой.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Мөнхөд дурсагдах дайчид” жагсаал Улаанбаатарт болно  
Үзсэн: 748 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй