
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар гол, усыг хуванцар хог хаягдлаас ангижруулах ажилд талуудыг татан оролцуулах зорилгоор “Гол, усыг хог хаягдлаас ангижруулах” санаачилга гаргасан. Энэ санаачилгын эхлэл амжилттай тавигдаж нутгийн зүүн бүс дэх
.Хуванцар хог хаягдлын хор холбогдлыг олон нийтэд, ялангуяа шийдвэр гаргагчдад сурталчилж ойлгуулах нь маш чухал. Тиймээс дээрх аяныг зохион байгуулагчид энэ чиглэлийн ажлыг Хэнтий, Дорнод аймгийн Засаг даргын тамгын газарт эхлүүлжээ. Орон нутгийн удирдлага ч энэ ажлыг дэмжиж байгаа аж. Мөн байгууллагын хэмжээнд тодорхой хугацаанд ямар төрлийн хог хаягдал гарч буйг ангилан ялгаж, хэмжилт хийлгэх, хог хаягдлын хэмжээг бууруулах арга замыг тодорхойлох зорилго тавьжээ. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд Хэнтий, Дорнод аймгийн Засаг даргын тамгын газрынхан гурван сарын хугацаанд хог хаягдлаа өөрсдөө ангилан ялгаж ямар төрлийн хог их гарч байгааг тодорхойлох аж. Үүнд нь, Хэрлэн голын сав газрын захиргаа болон аймгийн Байгаль орчны газар хяналт тавьж, шаардлагатай тохиолдолд зөвлөмж өгөх юм. Цаашлаад үр дүнг олон нийтэд танилцуулж бусад байгууллагыг хуванцар бүтээгдэхүүнээс татгалзахыг уриалах, нэг удаагийн хэрэглээнээс татгалзахад чиглэсэн үйл ажиллагааг санаачлан хэрэгжүүлэхээр болжээ.
Дашрамд дуулгахад, “Хоггүй Хэрлэн гол” кампанит ажлын хүрээнд Дэлхийн усны өдрийг угтан "Ус, усан орчноо хайрлаарай" сэдэвт мэдлэг чадвар сорих тэмцээнийг өнгөрсөн гуравдугаар сарын 11-нд зохион байгуулжээ. Мөн Дорнод аймгийн төр захиргаа, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран “Даавуун ууттай Дорнод” аяныг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн байна.
“Даавуун ууттай Дорнод” аян санаачлан хэрэгжүүлж байна | ||
Үзсэн: 850 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.