
Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар Гаалийн байгууллагатай хамтран НҮБ-ийн 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын конвенцын жагсаалтад багтдаг “Гашиш” гэх нэршилтэй бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлэн, таслан зогсоож, шалгалтын ажиллагааг явуулж байна. Тодруулбал, Испани улсаас олон улсын шуудан илгээмж ашиглан улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан
бөгөөд энэ хэрэгтэй холбоотой шалгалтын ажиллагааг эхлүүлжээ.Мөн гааль болон цагдаагийн байгууллага шуурхай мэдээлэл солилцож, энэ төрлийн өөр бусад гэмт хэргийг илрүүлэх чиглэлээр ажиллаж байгаа аж.
Улсын хилээр хууль бусаар мансууруулах бодис нэвтрүүлэхийг завджээ | ||
Үзсэн: 528 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.