
- Өнөөдөр буюу 2019 оны тавдугаар сарын 7-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Төрийн ордон
09:00 цагт: “Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын эрх зүйн орчныг бүрдүүлэх нь” сэдэвт үндэсний хэлэлцүүлэг Их танхимд болно.
10:00 цагт: Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “Г” танхимд болно.
10:00 цагт: Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд болно.
11:00 цагт: Төсвийн байнгын хорооны хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.
11:00 цагт: Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “Г” танхимд болно.
14:00 цагт: Цахим бодлогын түр хорооны хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд болно.
14:00 цагт: Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан “В” танхимд болно.
14:00 цагт: Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “Г” танхимд болно.
14:00 цагт: УИХ-ын гишүүн, НАМЭХ-ны Ерөнхийлөгч Ц.Цогзолмаагийн санаачилгаар Монголд үйл ажиллагаа явуулж буй улс төрийн намуудын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагуудын зөвлөлдөх уулзалт Нээлттэй сонсголын танхимд болно. Утас: 99222550, 88111046
15:00 цагт: Түр хорооны хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.
“Кемпински” зочид буудал
09:00 цагт: “Хүүхдэд ээлтэй сэтгүүлч” хэлэлцүүлэг болно.
“Блью Скай” зочид буудал
09:00 цагт: “Хог хаягдлын менежмент” үндэсний форум болно. Утас: 99153766
Засгийн газрын II байр
09:30 цагт: “Дүрслэх урлаг - Хамтын ажиллагаа” сургалт, семинар болно. Утас: 99849000
Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн Танхим
11:00 цагт: “Инновацын үзэсгэлэн - 2019” зохион байгуулагдана. Утас: 98009901, 99010174
Үндэсний мэдээллийн төв
11:00 цагт: Төрийн эрх бүхий байгууллага хувийн компанийн газрыг булаадаг талаар “Богд асар” компаниас мэдээлнэ. Утас: 91913863
11:30 цагт: “Дуурсах он жилүүд” ТББ-аас хэвлэлийн бага хурал хийнэ.
12:00 цагт: МАХН-ын удирдлагууд нөхөн сонгуультай холбоотой асуудлаар хэвлэлийн хурал зохион байгуулна.
MN-Мэдээллийн төв
12:00 цагт: Нууц тогтоолоор 1000 гаруй шонхор хил давуулж Монгол Улс 20 гаруй тэрбум төгрөгөөр хохирсон асуудлаар Монголын мэргэжлийн анчдын холбооноос мэдээлэл хийнэ.
ӨНӨӨДӨР: 1000 гаруй шонхор хил давуулсан талаар мэдээлэл хийнэ | ||
Үзсэн: 1049 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.