
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу тавдугаар сарын 7-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Х.Баттулга: Хүнсний ногооны үнийг тогтоож байгаа монопол тогтолцоог халах ёстой”, “Б.Пүрэвдорж: Улаанбаатар, Алтанбулаг, Замын-Үүдэд казино байгуулахаар ажлын хэсэг ярьж байгаа”, “Ардын нам гарааны зурхай хүрэлгүй эргээд чавхадчихлаа” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Ноолуураар “ноёлох” холын хараа”, “Замыг чанартай барих “шаардлагагүй””, “Хуванцар дахиад л “хэл ам” татлав” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Эрүүдэн шүүсэн хэрэг ирэх сонгуулийн шоу болох уу?”, “С.Цэрэнчимэд: Эмч болох мөрөөдлөө орхиж чаддаггүй”, “Бүх салбарын инновацийн шилдэг бүтээгдэхүүнийг дэлгэнэ” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.
“Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт “Би залуудаа хүнтэй суусан болохоор хүмүүс эргүүлж, гоё сайхан гэж хэлж байсангүй”, “Монгол Улсын махны хэрэглээ зохистой хэмжээнээс 2.6 дахин их байна”, “С.Сувдмаа: Хууль, шүүхийнхэн “Та хичнээн зүтгээд ч нэмэргүй гэж хэлсэн”” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 785 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.